Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо болон түүний найз бүсгүй Жоржина Родригес нарын бяцхан хүү нас баржээ.Хосууд энэ мэдээг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэхдээ "Бидний хүү таалал төгссөн болохыг гунигтайгаар зарлаж байна. Ямар ч эцэг, эхийн мэдрэх хамгийн хэцүү өвдөлт” гэж олон нийттэй гуниг зовлонгоо хуваалцсан байна.
Роналдо, Родригес “Бяцхан охин минь эсэн мэнд мэндэлсэн нь энэ мөчийг бага ч гэсэн итгэл дүүрэн, аз жаргалтай өнгөрүүлэх хүчийг бидэнд өгч байна. Чадах бүхнээ хийсэн эмч, сувилагч нартаа баярлалаа. Энэ үйл явдлаас болж бид гүн цочирдлоо. Тиймээс энэ хэцүү үед та бүхнийг бидний хувь орон зайг хүндэтгэхийг хүсье. Бидний бяцхан хүү, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх