Жонни Депп шүүх хурлын үеэр: "Миний зорилго бол үнэнийг илчлэх. Би Амберд огт хүч хэрэглээгүй. Амьдралдаа эмэгтэй хүнд гар хүрч байсан түүх үгүй. Миний өссөн орчин тийм ч аз жаргалтай байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл дунд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч надад бусдад хүч хэрэглэх хүмүүжил огт суугаагүй. Амбер бид хоёрын хувьд анхандаа бүх зүйл сайхан, аз жаргалтай байсан. Эхний нэг жил хайр дурлал, халамж, гэгээлэг бүхэн бидний дунд байсан. Гэвч түүний дараа нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хэрүүл маргаан, үл ойлголцол, үл хүндлэл давамгайлж, таагүй уур амьсгалтай байх болсон. Энэ бүх үйл явдлын дараа намайг "Карибын тэнгисийн дээрэмчид" төслөөс хасаж, "Fantastic Beasts" кинонд тоглох боломжгүй болсон. Хүмүүс надаас нүүр буруулж, хамтран ажиллах санал цөөрч, найруулагчид ч дүр санал болгохоо больсон. Надад хэцүү байна. Би энэ бүгдийг нэг тийш нь болгохыг хүсэж байна" хэмээн мэдүүлжээ. Түүнийг ийн ярьж байхад танхимд цугласан түүний шүтэн бишрэгчид уйлж байсныг "New York Post" сонин онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх