Чингис хаан одонт Г.Ариунбаатар "Bravo" наадмын шилдэг дуучин болжээ

Дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын нэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, “Чингис хаан”одонт дуучин Г.Ариунбаатар олон улсын наадамд нэр дэвшиж тэргүүн байр эзэлжээ. Тус наадам нь Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолын “Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин”-ны төрөлд нэр дэвшиж ялалт байгуулсан байна.

 Энэхүү шагналыг 2018 онд манай улсын дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм.

"BraVo” шагнал нь нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнадаг аж. Сонгон шалгаруулалтад уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоороо бусад шагналаас ялгаатай аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pbxbdk

atorvastatin generic <a href="https://lipiws.top/">lipitor 40mg pills</a> brand atorvastatin 40mg

Зочин
Mongol

bayr hirgie