Н.Түвшинбаярын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг товложээ

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 29-ний Баасан гарагт товлогджээ. Шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас эхэлнэ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнийг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг/талийгаачийн гэргий/ оролцох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Cgfnnz

atorvastatin 40mg price <a href="https://lipiws.top/">lipitor price</a> atorvastatin 40mg tablet

Зочин
Болд амгалан

Махы нь зулгааж идэхгүйгээс хойш одоо энэ хүнд гомдож өсөрхөөд яахав дээ.Бурхан өршөөг!