Ж.Батзандан  Монголд иржээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр /2022.05.03/ Гадаад хэргийн яамны гаднаас мэдэгдэл хийлээ. Тэрээр Австрали улсын элчин сайдын яаманд “Судалгаа, Парламентын асуудал хариуцсан” зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнөөдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ  Гадаад Хэргийн Яамны сайд Б.Батцэцэгт хүлээлгэн өгсөн юм.Тэрээр Австрали улсад байх хугацаандаа “Шинэ хувьсгал” номоо бичиж ирсэн байна. Тус номонд Монголыг аврах 18 хувьсгал болон ОУ-ын эдийн засгийн загваруудыг багтааж өгчээ.

Тэрээр хэлэхдээ:   Иймээс миний бие мэдсэн, сурсан, судалсан бүхнээ Монголынхоо төлөө зориулахаар эргэн ирлээ.  Урдаа ковидтой, хойноо дайнтай Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгааг ойлгож байна. Гэсэн хэдий ч амьдрал, тэмцэл үргэлжлэх ёстой гэж үзэж байна.Иймд эхэлсэн тэмцлээ үргэлжлүүлэхээр, МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, Австрали, Шинэ Зеланд, Швейцарийн загварт суурилсан хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр эргэн ирлээ. Одоо ажилдаа орцгооё гэв.

        

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gklohk

buy lipitor 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg ca</a> atorvastatin 20mg generic