Олон улсын жүдо бөхийн холбооноос Монголын иран жүдоч Саид Моллаид Азербайжаны нэрийн өмнөөс барилдах зөвшөөрлийг албан ёсоор олголоо.
Энэ сарын 2-нд гарсан шинэ чансаанд түүнийг Азербайжаны бөх гэж оруулсан байна. Ийнхүү Саид тавдугаар сарын 2-ноос эхлэн Азербайжан улсыг төлөөлөх эрхтэй болж байгаа юм.
Моллаи Иранд төрсөн ч азербайжан гаралтай. 2019 оноос иргэншлээ сольж, Монголын шигшээ багт барилдан олимпийн медаль авчирсан юм.
Сэтгэгдэл үлдээх