"Өөрсдөө өөрчил үгүй бол тар" тайван жагсаал болж байна. Энэхүү жагсаалын УИХ-ын гишүүн Т:Доржханд зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү жагсаалын талаар Т.Доржханд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “УИХ, ЗГ-ыг донсолгоод тогтворгүй байдал үүсгэх агуулгатай жагсаал биш. Энэ жагсаалаар ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцъё гэж байгаа юм. Энэ жагсаал бол тайван жагсаал. Бид залуучуудын урмыг хугалж болохгүй. Бид иргэдийг зөв бодлогоор дэмжиж дэлхийд өрсөлдөх монгол залуучуудыг бий болгож гадагшаа гаргамаар байна. Түүнээс биш хар ажил хийх гэж гадаад орныг зорьмооргүй байна. Харин оюунаараа гадагшаа гарч бүтээж, хийж чаддаг чадварлаг иргэдийг бий болгож төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн энэхүү тайван жагсаалын дараа иргэдээсээ гарын үсэг цуглуулна. Иргэддээ мэдээллийг нь өгнө, ойлгуулна. Энэхүү хөдөлгөөнийг монгол орон даяар өрнүүлнэ. Монголчуудынхаа зүрхэнд гэрэл асаана. Гол нь итгэх, итгэл хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл үлдээх