Хятад улс Бээжин, Шанхайд тархсан КОВИД-19-ийн тархалтыг амжилттай зогсоож чадсан ӨМӨЗО-д шинэ давлагаа дэгдэж, пүрэв гарагт анхны халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдол 90 болж өсжээ. Ням гарагт тус бүс нутагт COVID-19-ийн батлагдсан 16 тохиолдол, шинж тэмдэггүй 33 халдвар бүртгэгдэж, нийт 49-д хүрээд байв. Халдварын тохиолдлын олонх нь Шилийнголд илэрсэн байна. Шилийнгол аймгийн Эрээнхот халдварын дэгдэлтэд хамгийн их нэрвэгдсэн бүс болоод байгаа аж. Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр орон нутгийн эрх баригчдид тус хотод нийт 82 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгдийг нь тусгай зориулалтын эсвэл түр эмнэлгүүдэд шилжүүлсэн тухай мэдээлж байв. Тус хотын эмнэлгийн ажилтнууд, шинжилгээний ажилд туслуулахаар Бээжингээс 296 ажилтан, 365 эмнэлгийн холбогдох мэрэгжилтэнг илгээсэн байна. Шинжилгээ хийхэд зориулж нийт 70 туршилтын талбай, ээлжийн явуулын лаборатори байгуулжээ. Өнөөдрөөс эхлэн үндэсний коллежид элсэх шалгалт буюу гаокао явагдах тул КОВИД-19 дэгдээд буй хотуудад шалгалт өгч буй хүмүүст аюулгүй, тайван орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өвөрмонголд сүүлийн хоёр жилд хэд хэдэн удаа КОВИД-19 дэгдсэн бөгөөд хилийн Манжуур хот гол халуун цэг болж байсан.
Сэтгэгдэл үлдээх