Гашуунсухайтын тээврийн жолооч нараас илэрсэн ДОХ-ын тохиолдол батлагджээ

Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд "Ковид 19"-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж. Нэг бөмбөлөгт дунджаар 35 жолооч бий.Түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэж өмнө нь мэдээлж байсан. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлсөн юм.

 Шинжилгээний дүнд, тэмбүүгийн өвчлөл өндөр гарснаас гадна ХДХВ буюу ДОХ-ын халдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

 ХӨСҮТ-ийн эмч нар нарийвчлан шинжилж дууссан бөгөөд онош батлагдаад байгаа аж. Иймд, тухайн өвчтөний халдвар авсан зам болон бусад маршрутыг судалж, тандалтын ажиллагааг эхлүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ehwfsl

order atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor ca</a> order atorvastatin 20mg generic