Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цахим сүлжээгээр цацагдаад буй мэдээлэлтэй холбогдуулан өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар ирсэн талаараа ярилаа.
Тэрээр "Монгол Улсад жишиг болж өөрийгөө шалгуулахаар ирлээ. Бусад хүмүүс бас ингэж шалгуулдаг, үнэнээрээ байгаасай. Намайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол хийсэн гэх хуурамч мэдээлэл гарсан. Мөн өмч хөрөнгөтэй холбоотой зүйлс аймгийн Засаг даргад хамааралгүй бөгөөд Тамгын газрын нэр дээр байсан Land 200 маркийн автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан гэх мэдээллийг мөн шалгуулахыг хүсэж байна" хэмээв.
Сэтгэгдэл үлдээх