Өнөөдрөөс эхлэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдах "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нэгдсэн арга хэмжээ орон даяар эхэлж нээлтээ хийлээ.
Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 195 хүний амь нас хохирч, 1087 хүн гэмтэж бэртсэнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүний амь нас хохирсон тохиолдол 68,1 хувиар, гэмтсэн хүн 58,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Манай аймгийн хувьд энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн осол хэрэг 98 бүртгэгдэж, осол хэргийн улмаас 18 хүний амь нас хохирсон нь өмнөх оноос нэг дахин өссөн байна.
Иймд бид "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" арга хэмжээг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулж, зам тээврийн ослын гаралтыг бууруулах, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах ажлыг зохион байгуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагуудад даалгаж, иргэд, жолооч нар, эцэг эх, асран хамгаалагчид нэгдэж ажиллахыг тус нээлтийн үеэр уриаллаа.
Сэтгэгдэл үлдээх