"Мотив" хамтлагийнхан Соёлын тэргүүний ажилтан боллоо

 Мотив хамтлагийн гишүүд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Монгол, Улсын Засгийн газрын шагнал "СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" хүндэт тэмдгээр шагнагдлаа.

Хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр маань 2018 онд шагнагдаж байсан бол өнөөдөр хамтлагийн 3 гишүүн болон хамтлагийн менежер Саруултөгс нар шагнагдлаa. Мотив хамтлаг 15 жилийн ойгоороо тус шагналыг авч байгаадаа баяртай байна биднийг дэмждэг та нартаа баярлалаа хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тус хамтлаг нь Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас нэгдэн нийлж, уран бүтээлээ туурвих болсон. “Чамдаа”, “Хайрын гэгээ”, “Цасан бороо”, “Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу”, “Авзага хайрхан”, “Хайрын түүх”, “Хайрын домог”, “ Хайртай”, “Зөвхөн чи” зэрэг олон арван хайрын дууг сонсогчиддоо хүргэсэн юм.  2010 оноос эхлэн арав гаруй жил уран бүтээлээ туурвижээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 20-нд Архангай, Цэцэрлэг хотоор тоглолтоо хүргэсэн юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Getxck

order lipitor online <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg generic</a> lipitor over the counter