Г.Ёндон: АИ 92 шатахууныг он дуустал 2390 төгрөгөөр борлуулна

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар намрын ургац хураалттай холбоотой дизель түлшний үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярьлаа. УУХҮЯ-ны сайд Г.Ёндон:

Гаалийн албан татварыг наймдугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн.  АИ 92 шатахуун дээр энэ арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэх тогтоол дээр нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн газрын тос болон, түүхий тосны үнэ 70-80 хувь өссөн. Манай улсын хувьд үүнд авч байгаа арга хэмжээ бол дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гол нэрийн бараа бүтээгдэхүүний хуулийг санаачлан баталсан юм. Уг хуулийн дагуу мах, сүүнээс гадна шатахуун дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх заалтуудыг оруулсан.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хуралдсан засгийн газрын хурал дээр 160, 161-р тогтоол гарсан. 160 дугаар тогтоол дээр АИ 92 шатахууны үнийг наймдугаар сарын 1-ийг хүртэл хөнгөлөх байсан бол энэхүү заалтыг өнөөдөр оны эцэс хүртэл үргэлжүүлэхээр болсон. Мөн тус 160 дугаар тогтоол дээр дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Энэ тогтоол нь анх удаа ААН-үүдэд баталгаа гаргах тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу ААН-үүд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байгаа гэж ойлгож болно. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровийн манай улсад хийсэн айлчлалын хүрээнд АИ 92 шатахууныг 2390 төгрөгөөр борлуулах хэлэлцээрийг хийсэн.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fzdrbd

atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin cheap</a> atorvastatin online buy