Squid Game” цувралын жүжигчин, И Ю Ми дараагийн кино төсөлдөө орохоор Монголд иржээ.
Өдгөө И Ю Ми нь 28 настай бөгөөд Squid Game цувралд тоглосноор нэр хүнд нь өсөж байгаа билээ.Тэрбээр инстаграм хаягаараа дамжуулан Монголд ирснээ мэдэгдсэн байна.
Түүний Монголд ирсэн шалтгаан нь БНСУ-ын алдарт “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалттай холбоотой аж.
Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун 1-р бүлэг
Энэхүү цувралын хоёрдугаар бүлэг “Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн” киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд хийж байгаа аж.
“Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн” кинонд гол дүрийн эмэгтэй нь багадаа төөрч, Монголд ирснээр үйл явдал нь өрнөх аж.
Тэрбээр хамгийн сүүлд "All of us are dead" гэх Netflix-н цувралд тоглосон билээ.
Сэтгэгдэл үлдээх