Зэвсэгт хүчний алба хаагч барилга дээр ажиллаж байх үедээ тогонд цохиулж амиа алджээ

Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай "3" нь энэ сарын 1-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алджээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газрын алба хаагчдын шинээр баригдаж буй барилга дээр ажиллаж байх үедээ цахилгаанд цохиулж, ослын улмаас амь эрсэдсэн байж болзошгүй.

Тэрээр 2020 оны гуравдугаар сараас Зэвсэгт хүчний 017 дугаар ангид өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу Барилга угсралт засварын бүлгийн мужаанаар ажиллаж байжээ.

Алба хаагч амиа алдсанд Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fborbf

atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin generic</a> purchase lipitor sale