Тусгаар Монгол Улсынхаа өв соёлоо танин мэдэх, эх оронч сэтгэл, үндэсний үзлийг ирээдүй хойч үед өвлүүлэх, ёс заншлаа хадгалан хөгжүүлэх, өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн өв соёл, бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, улсын харцага Ишийн Ламаажав агсны гэрэлт хөшөөг төрөлх суманд нь сүндэрлүүлсэнд талархаж, түүний гэр бүлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас таван сая төгрөг, аймгийн Засаг даргын Тамгын газраас арван сая төгрөг тус тус гардууллаа.
Сэтгэгдэл үлдээх