Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайд болно гэв үү? Тэр дэмий байх

Яагаад дэмий гэж үү? Тэгвэл хариулт өгье. Монгол Улсын Сангийн сайд хийж байсан эрхмүүдээс өрийн таацыг хамгийн өндөрт хүргэсэн хүн нь Ч.Хүрэлбаатар.

Угтаа бол аливаа улсын Сангийн сайд хүн эх орныхоо эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдлыг гадагш задруулалгүй ард түмнээ амгалан тайван байлгах бүх л арга хэмжээг авч ажилладаг байх үүрэгтэй. Гэтэл Ч.Хүрэлбаатар өөрийн арьсаа хамгаалах зорилгоор өрийн хэмжээг нээлттэй зарлаж МУ-ын эдийн засгийн аюулгүй байдлыг АЮУЛТАЙ хэмжээнд хүргэсэн. Их хэмжээний ӨРТЭЙ МОНГОЛ, их хэмжээний ӨВЧТЭЙ МОНГОЛЧУУД, их сүүлд тусгаар тогтнолоо зарласан ЗАЛУУ МОНГОЛ, засгийн газар нь ТОГТВОРГҮЙ МОНГОЛд ямар боломж гарах вэ? Биднийг магадгүй гаднын хөрөнгө оруулалт, урт хугацааны тогтвортой зээл тусламж гээд маш олон боломж хүлээж байсныг үгүйсгэх аргагүй. Юун аз жаргалтай Монгол, аз жаргалтай байхын тулд эд баялаг, нэр нүүрээ зарж өр тавиад зовлонд унасан Монголын эмгэнэлт дүр төрхийг бүрэлдүүлэгч Ч.Хүрэлбаатар ахиад албан тушаал хүсэх эрхтэй гэж үү.

“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэх ардын зүйр үг бий. Хумсаа нуусан муур адил гэмгүй царайны ард улсын нууцад багтах эдийн засгийн их өрийг зарлан тунхаглагч Ч.Хүрэлбаатарын тухай баримт дурдъя.

2020 оны цар тахлаас үүдэлтэйгээр хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ аюултай түвшинд хүрснийг олон улсын байгууллагууд мэдээлсээр...

Манай улсын гадаад өрийн хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 33.8 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Энэ өрийг тухайн үеийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 4.5 их наяд төгрөг буюу 1.6 тэрбум ам.доллартой тэнцэх алдагдалтай төсвийн гүйцэтгэл батлуулсан нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн шуурганд Монгол Улсыг ганхуулсан.

Улсын төсвийг 2000 оноос хойш дүгнэхэд олох орлогоос давсан төлөвлөгөөгүй зарцуулалтууд түүхэнд бичигджээ. 2008 оноос эхлэн төсвийн алдагдлын хэмжээ өссөн нь Үндэсний статистикийн хорооны мэдээллээр баталгаажна.

Дээрх мэдээллийг нягтлах явцад Ч.Хүрэлбаатарын намтартай харьцуулагдаж байна.

Тэрбээр 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тухайн үеэс хойш 2010, 2018 оныг эс тооцвол тасралтгүй өр тавьж иржээ.

Ч.Хүрэлбаатар нь 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Ч.ХҮРЭЛБААТАР ГИШҮҮНИЙ НАМТАРААС...

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2009-2012 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2017 оноос Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

 

 

 

Сангийн сайдаар

2017 оны хагасаас 2020 оныг дуусталх хугацаанд ажиллахдаа улсыг 6,2 ТЭРБУМ төгрөгийн алдагдалд хүргэсэн.

 

 

Төсвийн алдагдал 2.2 сая ам.доллароор тэлж Монгол Улс энэ хэмжээний өрөнд унав.

 

 

 

Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх үед тавьсан энэхүү өр нь Монгол Улсын нийт өрийн 4 хуваасны нэг нь юм.

Тэрбээр улсын төсвийн алдагдалд 6.2 орчим их наяд төгрөгөөр хэмжигдэх өрийн хөрөнгө оруулалт хийж улсын төсөв 2.2 тэрбум ам доллароор нэмэгдсэн нь өнөөгийн улсын нийт өрийн 4 хуваасны нэгийг дангаараа эзэлж байна.

Түүний Монгол Улсын төсвийг удирдсан ажлын тайлан түүхэнд тодоор бичигдсээр ирсэн бөгөөд өөрөөр хэлбэл өрийн хэмжээ нэмэгдсэнээр дүгнэгдэж байхад ахин сайдаар томилох шаардлага байна уу. “Засгийн газрын зарим сайдууд солигдоно. Харин Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ үлдэнэ” гэх “бор шувуу” саарал ордноос ниснэ. Эдийн засгийн хөгжлийн сайдын суудалд санаархагчдын дунд Ч.Хүрэлбаатараас гадна Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар яригдаж байгаа ч эрх баригч нам өөрийнхөө нүдийг хуруугаараа хатгах тэнэглэл гаргахгүй биз ээ. Тиймээс эдийн засаг харьцангуйгаар тааламжтай байгаа энэ цаг үед эдийн засгийн сайдад тохирох хүнийг Намбарын Энхбаяр гэж зарим судлаачид дүгнэж сууна. Намбарын Энхбаяр нь Ч.Хүрэлбаатарыг бодвол “Их” өрийг тэглэж байсан, их хэмжээний хөрөнгө оруулалт “татаж” байсан гээд ямартаа ч хэлэх үгтэй хийсэн үйлдэлтэй юм даа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ygnsmy

order atorvastatin 40mg for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor no prescription</a> order atorvastatin pills