АН-дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын хууль, эрх зүйн асуудал хариуцсан дарга О.Баасанхүү нар өнөөдөр /2022.08.29/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Үндсэн хуулийн дээр Үндсэн хууль л байдаг гэдгийг цэц үгүйсгэлээ. Цэц Үндсэн хуулийг хэлэлцэх үед зөрчил гарсан эсэхийг хэлэлцэх ёстой. Гэтэл ард түмнээс асуухгүйгээр нэмэлт өөрчлөлт орууллаа. Ийм хариуцлагагүй шийдвэр гаргаж байна. Ардчилсан нам хүнд байдалд байгаа ч Үндсэн хуулиа хамгаалж, ард түмнийхээ талд зогсох болно.
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад хувийн эрх ашгаар хандсан АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцно. Намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу АН-ын бүлгээс гурван гишүүнийг хасч, найман гишүүн үлдсэн, одоо нэмэгдээд дөрвөн гишүүнийг хасч байна. Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, таван гишүүнтэй үргэлжилнэ. Намын шийдвэр гаргаж, бүлгээ татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад мэдэгдэж байна. Зөвлөл байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллана.
Сэтгэгдэл үлдээх