Ихэнхи нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутгаар бороо, Баян-Өлгий, Баянхонгор нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20+25 градус, бусад нутгаар +14+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө +17+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 6-11 м/с, 13, 14-ний өдөр ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11-ний өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +11+16 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +20+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +25+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0+5 градус +17+22 градус дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xsrxla

where to buy atorvastatin without a prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg without prescription</a> buy atorvastatin 20mg pill