Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо.
Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулжээ.
Мэдээллээс харвал, өнгөрсөн хугацаанд М.Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ хамгийн их буюу 7,374 газар олгох шийдвэр гаргаж байжээ.
Түүний хувьд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 1999-2005 онд ажиллаж байсан.
Түүний дараа
- Эрдэнийн Бат-Үүл -1,888 (2012-2016 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр -1,679 (2008-2012 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
- Сундуйн Батболд -1,381 (2016-2018 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан)
- Сайнбуянгийн Амарсайхан - 811 (2019 онд Нийслэлийн засаг даргаар ажилласан) шийдвэр тус тус гаргасан байна.
Сэтгэгдэл үлдээх