Ногоон байгууламжаар ашиглаж байсан газрыг орон сууцны зориулалтынх болгож өөрчилсөн тохиолдол их байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр" Дүүргийн дарга нарын 20 жилийн түүхийг ил болгоно гэдэг нь их мэдээлэл. Бид байгаа мэдээллийг ил болгоно. Мэдээллийн үнэн зөв эсэхийг мэдээлэл хариуцагч өөрөө хариуцна. Тухайн компанитай холбоотой бүх мэдээллийг компанийн нэрээр нь хайхад ил болно. Хэн нэгнийг хилсээр хардах байдал буурна. Шударга байдал бий болно. Дүүргийн болон сүүлийн нэг жил хагасын мэдээллийг энэ долоо хоногтоо багтааж дуусгахаар төлөвлөж байгаа" гэдгийг хэллээ.
Ногоон байгууламжаар ашиглаж байсан газрыг өөр хэн нэгэн этгээдэд шилжүүлсний дараа түүнийг нь үндэслээд, нийслэлийн өөр нэг дарга орон сууцны зориулалтаар гэж шилжүүлээд, газрыг нь өөрчилсөн тохиолдол их байна. Одоо бол та бүхэнд 20 жилийн мэдээлэл ил болж байна.
Мэдээлэлд анализ хийгээд АТГ-т шилжүүлнэ. Хуулиар олгогдсон эрхээ давуулан биелүүлсэн, мэдээлэлд ойр байдлаа ашигласан нь тогтоогдвол процессын ажиллагаа явагдана. Тэгэхээр үр дүн гарна" хэмээв.