Өнөөдөр буюу 05-р сарын 16-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байгаа юм. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Үнийн өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна" хэмээлээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд иргэдийн цалин, тэтгэвэр үнийн өсөлтийн тоосонд дарагдсаар ирсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд эл асуудлыг шийдэх арга хэмжээг Засгийн газартай хамтарч авахаа мэдэгдлээ.