Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсан байр, объектууд болон худалдан борлуулах ажлыг зохион байгуулахаар болсон талаар тус банкнаас мэдээлэл хийлээ.
Хөгжлийн Банкны захиргаа удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч С.Мөрөн "2022 оны эхнээс хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт, хууль хүчний байгууллагууд, Төр засгийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкны чанаргүй зээл эрчимжиж, өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Бид зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бэлэн мөнгөөр төлүүлэхийг нэн тэргүүнд барьдаг.
Хөгжлийн банканд 270.8 тэрбум төгрөгний үнэлгээ бүхий үл хөрөнгүүд өмчлөлд шилжинэ ирээд байна. Хөрөнгүүдэд бүрэн ашиглалтад орсон, төсөл хэрэгжүүлэгчтэйгээ хийсэн гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа хөрөнгүүд байна. Эдгээр хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэйгээр зургаадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн худалдан борлуулахад бэлэн болж байна.
Эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгний үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулахад бэлэн болж байна. Эдгээрт орон сууц, амины орон сууц, авто зогсоол, үйлчилгээний төвүүд байна.
Энэ сарын 15-ны 10 цагаас худалдах санал авах ажил идэвхижнэ. Гол зарчим нь хамгийн түрүүнд бэлэн мөнгөөр худалдан авах санал тавьсан иргэн, ААН-тэй гэрээ байгуулна.
Үүний дараа үе шаттайгаар дараа дараачийн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулна" гэв.