Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан талаар өмнө нь мэдээллэсэн.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг хэргийн талаар мэдээлэхдээ “Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад зочид буудалд амрахдаа архидан согтуурч, орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл ГХЯ-наас тодруулахад "Монгол Улсын иргэн "М" нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.