Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүж байна

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал  болж байна. Шүүх хурлыг шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор түүний шинээр нэмж авсан өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Хуралдаанд прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар болон  түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан, хаалттай хянан хэлэлцэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан өмнө нь өнгөрсөн аравдугаар сарын 10-нд болж,  Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцож, Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг дахин хойшлуулж байв.

Эргэн сануулахад, гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хуланд  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг  гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yhehvh

buy atorvastatin 10mg for sale <a href="https://lipiws.top/">lipitor price</a> lipitor drug