Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгчээ. Энэхүү шүүх хурал Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд өчигдөр болж, Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа. Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэхгүйгээр үл барам хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатгаж, жагсаал цуглаан зохион байгуулж, суудлаасаа буухгүй байх бүхий л аргыг хэрэглэж байлаа. Түүний хувьд хамт олноо дарамталдаг, хуучин хувцсаа шахдаг, ажилтандаа дээрэнгүй нэгэн болохыг нийгмээрээ бид харсан билээ.
Сэтгэгдэл үлдээх