Ой тогтоолтын мастер ихрүүд "Оны онцлох хүүхэд" болжээ

Монгол Улсын "Оны онцлох хүүхэд" шагналын эзнээр 93-р сургуулийн 11в ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар тодорчээ.

Энэ онд Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Words" буюу "Баганан үгс" төрөлд 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчилсэн бол Ц.Оюун-Эрдэнэ нь ой тогтоолтын дэлхийн хошой аварга болсон юм.