Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна

Өнөөдөр буюу 12-р сарын 25-ны өдөр дараах байршлуудад тодорхой хугацаанд цахилгааны хязгаарлалтыг хийхээр болжээ.

Энэхүү хязгаарлалт нь 1-2 цаг үргэлжлэх бөгөөд эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтраахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.