Засгийн газрын ээлжит хуралдаан болж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "ШӨХТГ-тай хамтарч шатахуун түгээх колонкуудад хяналт шалгалт хийсэн. Яамнаас шалгаж байгаа, түүнээс шууд шаардлага тавих эрх байхгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулалттайгаар дараалал үүсгэх зүйл явсан. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, шалгаж байгаа. Шунхлай, Содмонгол, Петровис, Монсуль, Синчи-Ойл, Газ-Ойл зэргээр АИ92 шатахууны түгээлт хийж байна. Бусад колонкт АИ92 байхгүй байна. Гэхдээ нөөц хангалттай бий" гэлээ.