Ш.Гүрбазар: Түмэн олны минь сэтгэл намайг босголоо

Төрийн шагналт, СГЗ зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар элэгний хорт хавдар тусаж, Герман Улсад эмчлүүлж буй талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл биеийн байдал нь сайжирч байгаа Ш.Гүрбазар гуай тэрбээр хуваалцжээ.

Тэрбээр "Ш.Гүрбазар нь ХБНГУ-ын Франкфурт хотын Нордфест хавдар судлалын төвд 70 гаруй хоног эмчлүүлээд эрүүл эсэн болохын их үзүүрээс атгаад өндийлөө. Босоод ирлээ. Мэдээж элэгний хорт хавдар гэдэг өргөс авах лугаа үтэр илааршихгүй нь үнэн болохоор цаашдаа эмнэлэгийнхээ хяналтанд жил орчим явна. 

Гурван удаагийн шаталсан эмчилгээнүүд хийлгэлээ. Эмчилгээний явцыг  энд нурших нь зохисгүй. Ямартай ч буцаж төрсөн мэт цоо шинэ омогшлоор урагш алхах цаг хугацаа намайг тосож байна. Төр түмэндээ залбирая. Хүндхэн ирж байсан өдрөө өнөөдөртэй харьцуулахад самсаа борхирохоос өөр аргагүй нь үнэнийг өгүүлэхэд эмчилгээнийхээ хажуугаар “Намайг эдгээсэй гэж залбирч байгаа түмэндээ заавал өндийж очно доо” гэсэн сэтгэл минь намайг босголоо" хэмээжээ.