2026 оны зургаадугаар сарын 11-ний 20 цагаас зургаадугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 8 градусаар сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 6 градусаар сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө өмнөх өдрөөсөө 6 градусаар сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.
Сэтгэгдэл үлдээх