Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг холбогдох албаныхан мэдээлсэн.
Энэ дагуу энэ сарын 24-ний лхагва гарагаас эхлэн 12 хоногийн турш буюу долоодугаар сарын 6-ныг хүртэл халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийн мэдээллийг хүргэж байна.
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
- Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид,
- II, III, IV, VI бичил хороолол орчим, мөн Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид,
- Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид,
- ТБД андууд дэлгүүр орчмын хэрэглэгчид, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид,
- Гранд плаза төв орчмын хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид,
- Төмөр замын удирдах газар, 73 дугаар сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид.
- Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид орж байна.
Сэтгэгдэл үлдээх