ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасжээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын үйл ажиллагааг түр зогсоох тогтоолыг Ерөнхий Ассамблей  пүрэв гарагт баталлаа.

Уг баримт бичгийг Серби, Израил зэрэг 93 улс дэмжсэн бол Алжир, Беларусь, Боливи, Бурунди, Төв Африкийн Бүд Найрамдах Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Конго Улс, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Габон, Иран, Казахстан, Киргиз, Лаос, Мали, Никарагуа, ОХУ, Сири, Тажикистан, Узбекистан, Вьетнам, Зимбабве улсууд дэмжээгүй байна. Харин Египет, Камерун, Гана, Энэтхэг, Кувейт, Мексик, Монгол, Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг 58 орон санал хураалтад оролцохоос түдгэлзжээ.Тогтоолын төслийг АНУ, Украин, Латви зэрэг барууны орнууд бэлтгэсэн байна. Баримт бичигт дурдсанаар, Ерөнхий Ассамблей "Украин дахь үйл ажиллагаа"-ны улмаас ОХУ-ын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ, ЕА "шаардлагатай бол асуудлыг эргэн харж болно гэж дурдсан байна.

НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч Сергей Кислица санал хураалт явуулахын өмнө хэлсэн үгэндээ Украин дахь Оросын үйлдэл "зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул тус улсыг Хүний эрхийн зөвлөлөөс хасах шийдвэрийг үндэслэлтэй гэж мэдэгджээ.