Палестиныг дэмжсэн Жижи Хадидыг шүүмжилжээ

Израилийн Засгийн газар загвар өмсөгч Жижи Хадидыг еврейчүүдийн зовлон зүдгүүрийн асуудалд "нүдээ анилаа" гэж буруутгажээ. 1947-1949 оны Палестины дайны үеэр эцэг Мохамед Хадид нь тус бүс нутгаас албадан гарсны дараа Палестиныг чөлөөлөхийн төлөө тууштай тэмцэж ирсэн Хадидыг Израиль улсын Засгийн газар өөрийн албан ёсны “Instagram” хаягаа ашиглан буруутгасан байна. Аравдугаар сарын 7-нд Израилийн эсрэг халдлага үйлдэж 1300 хүний аминд хүрсэн Палестины зэвсэгт бүлэглэлийн үйлдэлд "Израилийн Засгийн газрыг буруутгах нь антисемит үзэл биш” гэж бичжээ. Хадид өнгөрсөн мягмар гарагт мөргөлдөөний талаар мэдэгдэл хийхдээ энгийн иргэдийн зовлон зүдгүүрийг хөндсөн байна. Хадидын тухай өөр нэгэн постыг иш татан Израилийн Засгийн газар "Чи өнгөрсөн долоо хоногт унтсан уу эсвэл еврей нялх хүүхдүүдийг гэрт нь нядлахыг нүдээ аниад зүгээр өнгөрөөж байна уу. Чиний чимээгүй байдал хэний байгааг маш тодорхой харуулсан" гэжээ. Жижи Хадидын аав Палестин гаралтай бөгөө тэрбээр өмнө нь Украины дүрвэгсдээр зогсохгүй Палестинд байгаа хүмүүст ч цаашид туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.