Science of Scare"-ээс гаргасан шинэхэн судалгаагаар хүмүүсийн үзсэн хамгийн аймаар кинонуудыг жагсаажээ. Энэхүү жагсаалтыг хүмүүсийн энгийн зүрхний цохилт болон тухайн киног үзэж байх үед ямар байсан зүрхний цохилттой харьцуулж гаргасан бөгөөд энэхүү жагсаалтад энэ жил нээлтээ хийсэн шинэ кино хүртэл орсон байна. Жагсаалтыг 2012 онд нээлтээ хийсэн "Sinister" тэргүүлжээ.
"Science of Scare" туршилтаар тэд хүмүүсийг 120 цагийн турш аймшгийн кино, хөгжим дунд байлгаж зүрхнийх нь хэмнэлийг болон цусны даралт, сэтгэлзүйн байдлыг нь хянажээ.Үүнээс тэд хамгийн олон хүний зүрхийг салгануулж, айдас мэдрүүлсэн киног сонгосон нь "Sinister" байж. Тус киноны үеэр зүрхний цохилт болон стресс айдас зэрэг нь бусдыг бодвол 32 хувиар илүү гарч байж. Жагсаалтын хоёрдугаарт, "Host" гуравдугаарт, "Skinamarink" дөрөвдүгээрт, "Insidious" тавдугаарт, "The Conjuring" орсон байна.