Тайванийн эргэн тойронд нэг өдрийн дотор Хятадын 40 гаруй байлдааны онгоц илрүүлсэн талаар тус арлын Батлан хамгаалах яам лхагва гарагт (11-р сарын 1) мэдэгджээ. Бээжин Тайванийг өөрийн газар нутаг гэж үзэж, шаардлагатай бол хэзээ нэгэн цагт хүчээр булаан авна гэж мэдэгдэж байгаа бөгөөд тус аралд цэрэг болон дипломат дарамт шахалт үзүүлсээр байгаа юм.
Тайваний Үндэсний батлан хамгаалах яам өдөр тутмын мэдэгдэлдээ, лхагва гарагийн өглөөний 6 цаг хүртэл 24 цагийн хугацаанд арлын орчимд Хятадын 43 нисэх онгоц, тэнгисийн цэргийн долоон хөлөг онгоц илрүүлсэн байна. Тус яамнаас “Илэрсэн онгоцны 37 нь Тайваний хоолойн гол шугамыг давж, Тайванийн баруун өмнөд болон зүүн өмнөд (агаарын таних бүс) ADIZ руу нэвтэрчээ. Энэ сард Тайванийн Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, Хятад улс энэ жил арлын эргэн тойронд олон тооны байлдааны онгоц нисгэж, баллистик пуужин байрлуулж "цэргийн сүрдүүлгээ" эрчимжүүлсэн аж. Есдүгээр сард Хятад улс Тайванийн эргэн тойронд 24 цагийн дотор 103 онгоц илгээсэн бөгөөд Тайбэй үүнийг “хамгийн өндөр үзүүлэлт” гэж тодорхойлсон.
Тус яамнаас тухайн үед Бээжингийн цэргийн дарамт шахалт нь хурцадмал байдлыг хурцатгаж, бүс нутгийн аюулгүй байдлыг улам дордуулж болзошгүй гэж мэдэгджээ. Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн Калифорнид тухайн үеийн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Кевин МакКартитай уулзсаны дараа дөрөвдүгээр сард Бээжин арлыг бүслэн цэргийн сургуулилалт хийсэн.
Сэтгэгдэл үлдээх