ГАЗЫН ЗУРВАС: Аль-Магази дүрвэгсдийн хуаранг Израиль бөмбөгджээ

Газын зурвасын төв хэсэгт байдаг Аль-Магази дүрвэгсдийн хуаранг Израиль бөмбөгдөж, хэдэн арван хүний амь нас хохирсон байна. Үрэгдсэн хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд, хүүхэд байсан гэж өчигдөр /11 дүгээр сарын 5-нд/ Палестины тал мэдэгджээ.

Палестины ерөнхийлөгч Махуд Аббас өчигдөр Йордан голын баруун эргийн Рамалла хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан байна. “Хоморголон устгах зорилготой" мөргөлдөөнийг нэн даруй эцэслэж, Газын зурваст яаралтай, хүртээмжтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Махмуд Аббас уриалав.

Тэрбээр, "Одоогийн нөхцөл байдалд Израиль бүх хариуцлагыг хүлээх ёстой. Ийм дайн Израильд амар амгалан авчирахгүй. Палестинд явуулж буй дайралт, түрэмгийллээ зогсоовол энх тайванд хүрнэ" гэж онцолжээ. Газын зурваст явуулсан Израйлийн дайралтын улмаас Палестины 9770 хүний амь нас хохирч, 24800 хүн шархдаж бэртсэн гэж өчигдөр буюу 5-ны өдөр Газын зурвасын Эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Энэ сарын 4-нд Йорданы нийслэл Амманд Палестин Израилийн мөргөлдөөний асуудлаар Арабын орнуудын гадаад харилцааны сайд нарын хурал болсон гэж тус улсын Петра агентлаг мэдээлсэн байна. Нэн даруй гал зогсоохыг шаардах, мөн Газын зурваст хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх тухай Арабын орнуудын байр суурийг хурлаар зарласан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн өдөр, Израиль нэн даруй галаа зогсоовол Хамас бүлэглэлд ахин хүчээ авах боломж олгоно.

Газад “хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох”, тухайлбал Израилийн арми түр гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийн эд барааг Газын бүсэд нэвтрүүлэх, гадаадын иргэдийг аюулгүй гаргах боломж бүрдүүлэх, мөн үүний зэрэгцээ “Хамас бүлэглэлийг ялах тохиролцоонд хүрэх” нөхцлийг Америк дэмжинэ гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ticuvc

buy atorvastatin 80mg for sale <a href="https://lipiws.top/">lipitor 10mg for sale</a> lipitor over the counter