Финланд улс Оростой хиллэдэг 1340 км-ийн урттай Вартиус гарам дээрээ НАТО-гийн цэргүүдийг байрлуулжээ. Хилийн станцын дарга Жуоки Киннунэн “Yle”-д өгсөн ярилцлагадаа “Цэргийнхэн шалган нэвтрүүлэх цэгт түр хамгаалалтын хаалт босгож байна” гэжээ. Өнгөрсөн бямба гарагт Финланд улс орогнол хүсэгчдийн урсгалаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үзэн зүүн өмнөд хэсгийн Ваалимаа, Нуйжамаа, Иматра, Нийрала орох цэгүүдийг хаажээ.
Эрх баригчид Сири, Йемень, Иракаас ирсэн цагаачдын хууль бусаар хил давах тохиолдол ихэссэн талаар мэдээлсэн байна. Финландын Дотоод хэргийн сайд Мари Рантанен "Финландын үйл ажиллагаанд Москва бухимдаж магадгүй" гэжээ. Хил хаах алхамыг Финляндад амьдардаг оросууд болон давхар иргэншилтэй оршин суугчид эсэргүүцэж байна. Ням гарагт Хельсинк хотод хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийж, шинэ “төмөр хөшиг”-ийг буруутгасан талаар “Euronews” мэдээлжээ.
ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Орос Финландад хэзээ ч заналхийлж байгаагүй. Бидэнд сөргөлдөх шалтгаан байгаагүй” гэсэн бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хилийн боомтуудыг хаах нь Хельсинкийн хувьд том алдаа” гэжээ. ЕХ-ны бусад гишүүн орнуудын нэгэн адил Финланд улс Украинтай үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Финлянд улс мөн эвсэлд үл нэгдэх статусаа орхиж, 2023 оны дөрөвдүгээр сард НАТО-д элссэн. Орос АНУ тэргүүтэй цэргийн блок зүүн зүгт үргэлжлүүлэн өргөжин тэлсээр байгаа нь өнөөгийн хурцадмал байдлын үндсэн шалтгаануудын нэг гэж мэдэгдэж байгаа юм.
https://www.rt.com/news/587618-finland-sends-military-to-border-crossing/
Сэтгэгдэл үлдээх