"Netflix"-ийн шинэ цуврал "Squid Game: The Challenge" реалити шоунд оролцогчдоос хоёр хүн зураг авалтын үеэр гэмтэл авсан бөгөөд шүүхэд хандана гэдгээ илэрхийлжээ. Их Британид төвтэй "Express Solicitors" хуулийн фирмд одоогоор ямар нэгэн нэхэмжлэл ирээгүй гэж мэдэгдсэн ч шоуны продакшн болох "Studio Lambert"-д хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн байна. Тэмцээний эхний сорилт болох "Улаан гэрэл, ногоон гэрэл"-ийн үеэр оролцогчид хөдөлгөөн илрүүлэгч роботод хөдөлгөөн мэдрүүлэхгүйгээр барианы шугам руу уралддаг. Аварга робот хүүхэлдэйг цааш харсан үед гүйж, толгой нь эргэж харах үед оролцогчид хөдөлгөөнгүй зогсох ёстой. Тэмцээний эхний шат Английн Бедфорд дахь Кардингтон студид болсон. Зураг авалтын үеэр агаарын температур "маш хүйтэн" байсан. Ажилтнууд завсарлагааны үеэр оролцогчдод зориулж гар халаагуур тарааж, майхантай талбайд халаагч байрлуулсан гэж "Netflix"-ийн шүтэн бишрэгчдийн вэбсайт болох "Tudum" мэдээлсэн байна.Реалити шоуны эхний таван анги өнгөрсөн долоо хоногт орсон бол дараагийн дөрвөн анги энэ лхагва гарагт орох төлөвтэй байна.