2024 оны Олимпын үеэр Парисын метроны тасалбарын үнэ бараг хоёр дахин нэмэгдэнэ

  2024 оны Олимпын үеэр Парисын метроны тасалбарын үнэ бараг хоёр дахин нэмэгдэнэ гэж Францын нийслэлийн бүсийн тэргүүн мягмар гарагт  мэдэгджээ. Парис хотын дарга өнгөрсөн долоо хоногт бүс нутгийн эрх баригчдын үзүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байх болно гэж анхааруулсан. Олимп долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, Паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болно. "Олимп, Паралимпийн үеэр тээврийн үнээ эрс нэмэгдүүлнэ. Оршин суугчид үүнийг  дэмжих нь эргэлзээгүй" гэж Францын нийслэлийн бүсийн тэргүүн Валери Пекресс олон нийтийн сүлжээндээ мэдэгджээ.  Тэрбээр "Бид Парис 2024 гэсэн шинэ тасалбар бий болгох гэж байна. Энэ нь Францын  бүх бүс нутгаар аялах боломжийг олгоно. Үнийн хувьд нэг  өдрийнх 16 евро, долоо хоногийн 70 евро байх болно” гэжээ.