“Apple” компани энэ онд шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар бэлтгэж байгаа ч БНХАУ дахь борлуулалт буурсан болон хиймэл оюуны бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ эрчимжүүлэх зэргээс шалтгаалсан зах зээлийн сорилттой тулж магадгүй байна.
Тухайлбал, тус компани ухаалаг цаг гаргаснаасаа хойш 10 орчим жилийн хугацаанд анх удаа шинэ төрлийн бүтээгдэхүүн танилцуулах төлөвтэй байгаа юм. Гурван хэмжээст камер “Vision Pro”-ийг энэ оны эхээр танилцуулахаар төлөвлөөд буй ч ирэх оноос нааш орлогод нь даацтай нөлөөлөхгүй гэж таамаглаад байгаа аж. Тус компанийн борлуулалт саарч, сүүлийн таван улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарахаар байна.“iPad” болон “Mac”-ийн борлуулалт ч мөн адил сүүлийн улирлуудад буураад байгаа юм.
Үүнээс гадна “Microsoft”, “Amazon”, “Samsung”, “Google” зэрэг компанитай харьцуулахад “Apple” компани генератив хиймэл оюуны өрсөлдөөнд олон жилийн хоцрогдолтой явж байгааг тодотгосон байна. Харин нөгөө талдаа тус компанийн гол өрсөлдөгч “Samsung Electronics”-ийн хувьд хиймэл оюуны шинэ функц бүхий “Galaxy S24” ухаалаг гар утасны нээлтээ энэ сарын дундуур хийхээр төлөвлөөд байгаа юм. Түүнчлэн энэ онд “Samsung Electronics” компани зөөврийн компьютер болох “Galaxy Book 4”, ухаалаг бөгж, “Galaxy Buds 3” чихэвч, мөн эвхэгддэг гар утасны шинэ загваруудаа танилцуулж магадгүй байна.