Хятад улс өнгөрсөн онд 30 сая автомашин үйлдвэрлэж, 30 сая автомашин борлуулсан. Цахилгаан автомашин үйлдвэрлэл Хятадад эрс өсөж, экспортод гарах тоо ч сүүлийн үед нэмэгдсээр байгаа аж. Энэ чиглэлээр тэргүүлэгч BYD брэнд өнгөрсөн оны сүүлийн улиралд дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болсон. BYD брэндийн олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежерийн туслах Лүө Хао “Энэ гайхалтай үр дүн нь нийлүүлэлтийн сүлжээ, чанар, технологийн шинэчлэл, брендийн өрсөлдөх чадвар зэргийг бүх талаар сайжруулсантай холбоотой" гэв. Хятадын автомашины экспорт өсөж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд орж буй ч нөхцөл байдал, цаг үеийн онцлог байдалтай зохицох шаардлага бий гэж Хятадын "Deloitte" группын ерөнхий захирал Жөү Линкүнь үзэж байна.