АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нэгдүгээр сарын 16-нд Айова мужид Бүгд найрамдах намын бүлэгт ялалт байгуулсны дараа хэлсэн үгэндээ Украины дайныг хурдан зогсооно гэж амласан байна. Тэрбээр “Би Ерөнхийлөгч Путиныг маш сайн мэднэ. Би Зеленскийг ч маш сайн мэднэ. Бид үүнийг маш хурдан шийдэх болно” гэв. АНУ-ын Ерөнхийлөгч асан “Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол Украинд дайн хэзээ ч гарахгүй байх байсан” гэжээ. Өмнө нь Трамп дахин сонгогдвол 24 цагийн дотор Оросын Украины эсрэг дайныг зогсооно хэмээж байсан. Тэрбээр мөн Орост Украины зарим хэсгийг өөрийн мэдэлд үлдээхийг зөвшөөрөхөө мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Оросын дарангуйлагчийг “маш ухаалаг хүн” гэж нэрлэсэн.
https://www.yahoo.com/news/know-putin-zelenskyy-well-trump-135500950.html