Энэ оны 6-р сараас БНСУ-ын нийслэл Сөүл хотод үүрийн цагаар автомат жолоодлоготой буюу жолоочгүй автобус үйлчилгээнд гарч эхлэх гэж байна.
"Энэхүү үйлчилгээ нь өглөө эрт зорчигчдын тав тухыг нэмэгдүүлнэ" гэж Сөүл хотын захиргаанаас мэдэгджээ. Жолоочгүй автобус нь өглөөний 3:30 цагт үйлчилгээнд гарч эхлэх бөгөөд өглөө эрт ажилдаг үйлчилгээний ажилтан, оффисын жижүүр зэрэг ажилдаа явахдаа өдрийн эхний автобусанд суудаг хүмүүсийн хэрэгцээг хангах зорилготой юм. Өглөө эрт автомат жолоодлоготой эдгээр автобусыг нэвтрүүлэхэд бэлтгэхийн тулд Сөүл хотын захиргаа замын хөдөлгөөний дохиог тохируулах гэх мэт зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: TheKoreaTimes