Австрали ажлын бус цагаар дарга нарынхаа дуудлагыг авахгүй байх, мессежэнд хариулахгүй байх эрхийг олгосон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хэрвээ уг тогтоомжийг үл биелүүлж, ажлын бус цагаар ажилтан руу гаа залгасан удирдах албан тушаалтанд торгууль ногдуулах аж. "Таслах эрх" нь ажилчдын эрхийг хамгаалж, ажил амьдралын тэнцвэрийг сэргээхэд тустай гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газраас санал болгож буй үйлдвэрлэлийн харилцааны тухай хуульд оруулах олон өөрчлөлтийн нэг хэсэг аж. Ижил төстэй хуулиуд Франц, Испани болон Европын холбооны бусад орнуудад аль хэдийн хэрэгжиж эхэлсэн байна. Сенатын гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн талаар эрх баригч зүүн төвийн Хөдөлмөрийн намын Хөдөлмөр эрхлэлтийн сайд Тони Берк онцолжээ. Ерөнхий сайд Энтони Албанес "Бид 24 цагийн ажлын хөлс авдаггүй” хэмээжээ. Австраличууд жилд дунджаар зургаан долоо хоног цалингүй илүү цагаар ажилладаг байна. Энэ нь 92 тэрбум австрали доллар (80.6 тэрбум сингапур доллар) гаруй цалин хөлстэй тэнцдэг байна.