Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр цагдаад шалгагдаж байсан жүжигчин И Сун Кюн өнгөрсөн арван хоёрдугаар сард машин дотроо нас барсан байдалтай олдсон билээ. Уг харамсалтай үйл явдал намжаад удаагүй байхад түүний аав амиа алдсан хэмээх гунигт мэдээ цацагджээ. Тухайлбал 2024 оны энэ сарын 27-нд талийгаач жүжигчин И Сун Гюны аав таалал төгссөн тухай мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Түүний аавын үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч ойрын эх сурвалжийн мэдээлснээр хүүгийнхээ үхлийн уй гашууг дааж чадалгүй нас барлаа гэжээ.