Энэхүү өдрийг анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр тэмдэглэж ирсэн түүхтэй. Үүнээс хойш 1990 онд албан ёсоор “Олон улсын эмч нарын өдөр” болжээ.
Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа болон “Алтан гарт эмч- шилдэг залуу” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.
У.Цогжавхлан