Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ДЦС ТӨХК-ийн өвлийн их ачааллын үе дуусаж байна. Орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийж ирсний үр дүнд хэрэглэгчдээ халаалт дулаанаар тасалдуулалгүй хүйтний улирлыг даван тууллаа. Аймгийн Засаг дарга тус станцын хамт олонтой уулзаж талархал илэрхийлэн, станцын байдалтай танилцаж, аймаг орон нутгийнхаа цаг үеийн мэдээллийг өглөө. ДЦС ТӨХК-ийн хувьд ажиллах нөхцөл хүнд, ажлын ачаалал өндөр, ажилчдын ахуйн байр буюу хувцас солих өрөө, хоолны газар, халуун усны байр зэрэг нь хуучирч муудсан зэрэг тулгамдсан асуудлууд их байна. 2024 онд аймгийн ИТХ-аар тус станцад орон нутгийн төсвийн нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажилчдын байр барьж ашиглалтад оруулах юм. Ингэснээр 170 гаруй станцын ажилчид ажлын байрандаа тав тухтай байх боломж бүрдэнэ.
Даланзадгад сумын ДЦС-ын ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулна
Админ4 сар 9, 2024 233Нийгмийн даатгалд өр үүссэн тул ажилчид нь аливаа үйлчилгээ авч чадахгүй байгаа нь хүндрэлтэй байна гэдгийг ажилчид нь онцолж байна. Мөн станцыг үнэгүй нүүрсээр хангаж байсан тул цалингаа нэмэх боломж бас гарсан тухай ярьж байна. Аймаг орон нутгаас тус станцын инженер техникийн шилдэг 15 ажилтанг БНХАУ-ын томоохон хотуудын станцын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялалд хамруулахаар боллоо. Даланзадгадын цохилох зүрх ДЦС ТӨХК нь 2023-2024 оны оргил ачааллын үеэ амжилттай дуусгаж ирэх жилийн бэлтгэл, засвар үйлчилгээндээ орно, дулааны эрчим хүчний хэрэглээ ихсэж байгаа нь шинээр ДЦС барих зайлшгүй шаардлага үүссэн билээ. 2013 онд орон нутгийн төсвөөр өргөтгөл барьсан нь өнөөг хүртэл бид " гал алдахгүй" өвөлжих боломжийг олгосон юм.
Шинэ станц барих ажил урагшилж байгаа бөгөөд орон нутгийн төсвөөр ТЭЗҮ-г боловсруулаад байна.