G-Dragon KAIST их сургуульд багшилна

“Korea Advanced Institute of Science & Technology” (KAIST) их сургуулийн  төлөөлөгч G-Dragon-ыг профессор Квон хэмээн дурдаж,  уран бүтээлчдэд зориулсан дижитал  технологийн судалгаа, К-соёл, хиймэл оюун ухаан, робот, метаверс зэрэг технологийн конвергенцийн судалгаанд хамтран ажиллах, мөн хөгжүүлэхэд хамтран ажиллах, хичээл заах санал тавьжээ.

Судалгааг хараахан нээгдээгүй байгаа KAIST-Galaxy корпорацийн “Enter-tech” (Зугаа цэнгэл, технологи) судалгааны төвд хийх бөгөөд тус тэнхимийн шинэ салбар болох аж. Үүний зэрэгцээ G-Dragon нь тус их сургуулийн ажлыг гадаадад сурталчлах зорилгоор ажиллах аж. Дуучин мөн ойрын хоёр жилийн хугацаанд тус их сургуулийн бакалавр болон магистрын оюутнуудад  "манлайлал" сэдвээр лекц унших юм байна. Тэрбээр  “Би шинжлэх ухааны олон суутнуудыг төрүүлдэг KAIST сургуульд зочин профессороор ажиллаж байгаадаа баяртай байна. Шинжлэх ухаан, технологийн шилдэг мэргэжилтнүүд болон энтертайнментийн туршлага хоёрын хоорондын хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна" гэж “The Korea Herald”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.  KAIST нь Өмнөд Солонгосын Дэжон хотод байрладаг үндэсний судалгааны их сургууль бөгөөд 1971 онд Өмнөд Солонгосын Засгийн газраас үндэстний анхны олон нийтийн, судалгаа шинжилгээнд чиглэсэн шинжлэх ухаан, инженерийн байгууллагаар байгуулагдсан. Тус их сургууль нь бүтэн цагийн 10 мянга гаруй оюутан, 1300 багш судлаачтай.

https://www.nme.com/news/music/big-bang-g-dragon-appointed-special-professor-kaist-university-3762679