“Squid Game 2” цуврал ирэх арванхоёрдугаар сарын 26-нд гарна

Кино сонирхогчдын хүсэн хүлээж байгаа “Squid Game 2”  трейлер, зурагт хуудсыг Netflix-ээс цувралын шинэ  танилцуулжээ.  Өмнө нь тоглогчид эхний үеийн төгсгөлд л тоглоомоос гарах санал асуулга явуулах боломжтой байсан бол энэ удаад бүх үеийн дараа санал хурааж, хэрэв ихэнх нь зөвшөөрвөл хожсон мөнгөө аваад гарч болдог болжээ. Сон Ги Хун туршлагаа ашиглан “Red Light, Green Light” тоглоомын үеэр бусдаа удирдах гэж оролдоно.  Тоглоомоос гарах эсэх дээр санал хурааж байхад бусад нь Соныг тагнуул хэмээн сэжиглэж эхлэх ажээ.   “Squid Game 2” цуврал  ирэх арванхоёрдугаар сарын 26-нд гарна. Харин гуравдугаар хэсэг нь 2025 онд гарах төлөвтэй байгаа юм.